УИХ дахь АН-ын бүлгээс "Тавантолгойн нүүрсний хулгай"-тай холбогдуулж Засгийн газарт шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгээс "Тавантолгойн нүүрсний хулгай"-тай холбогдуулж Засгийн газарт шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцсэн талаарх мэдээллийг Бүлгийн дарга О.Цогтгэрэл өгөв. 

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн.

Тухайлбал,

  • Нүүрсний гэрээтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлага,
  • Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, офф-тейк гэрээний бүх мэдээллийг ил болгох,
  • Нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох,
  • Ерөнхий сайд нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг бэлтгэж УИХ-д танилцах

зэрэг шаардлагыг хүргэж байна. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлын хувьд эх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласан боловч авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон гишүүд, эрх баригчдын нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд бид авлига, албан тушаалын хэргээр 30 байраар ухарлаа.Төрийн хэмнэлтийн хууль баталсан хэдий ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон" гэлээ.