Энэ сарын 2-ны өдөр Хятадын Ланжоу хотод угаарын хийнд хордож амиа алдсан гурван настай хүүгийн үхэл олны бухимдлыг төрүүлж “Тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн шүүмжлэл тус улсын нийгмийн сүлжээгээр хүчтэй өрнөж эхэлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл мөн энэ сарын 4 /2022.11.04/-ний өдөр жирэмсэн эмэгтэй эмнэлгийн тусламж авч, хүүхдээ төрүүлж чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Улмаар Хятадын Гуанжоу хотын иргэд "Тэвчээр тасарлаа. Эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдаж байна" хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, тус хотод эмх замраагүй байдал газар авч эхлээд байна. Түүнчлэн #Ковидын гурван жил түүний бүх амьдрал байсан# гэсэн хаштагийг Хятадын нийгмийн сүлжээнд иргэд ихээр ашиглаж байгаа аж.
Учир нь төрсөн цагаасаа хойш зөвхөн амны хаалттай хүмүүсийг харж, хөл хорионоос болж сайхан газруудаар ч зугаалж чадалгүй амиа алдсан бяцхан хүүгийн үхэл, тусламж авч чадалгүй төрж амжаагүй хүүхдийн хамт амиа алдсан эмэгтэйн үхэлд иргэд харуусаж буйгаа илэрхийлсээр байна.
#广州 海珠区,北京时间11.4日,人民共同站起来反抗暴政!记住,这不是百姓暴乱,这是捍卫人权!追求自由民主!事件起因:由于 #中共 政府执行防疫封控,导致即将怀孕妇女不能去医院生小孩死在了家中!这是邪恶暴政?#中国疫情 #China pic.twitter.com/gr5CuEYShp
— Anonymous ZX۵ (@Anonymous_Wxyq) November 14, 2022