Чингис хаан Үндэсний музей өнөөдөр 16:00 цаг хүртэл үнэгүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр 16:00 цаг хүртэл үнэгүй үйлчилнэ

Өнөөдөр Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн түүх, соёлтой танилцахыг хүссэн иргэдэд зориулан хоёр музей үнэ төлбөргүй үйлчилж байна.

Улаанбаатар хотын музейг аравдугаар сарын 26-наас 30-ны өдрийг дуустал иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тэгвэл Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд 09:00–16:00 цагийн хооронд байнгын үзүүллэгийн танхимуудаа үнэ төлбөргүй нээжээ.