ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт  баавгайд хазуулсан хүний  биеийн байдал хүндэвтэр байна

ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт баавгайд хазуулсан хүний биеийн байдал хүндэвтэр байна

Өнөөдөр /2026.10.29/ өглөө 08:40 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт баавгай хүн рүү дайрч, гэмтээжээ.

Уг асуудлаар холбогдох албанаас тодруулахад "Өглөөний 08:40 цагийн орчимд тус сумын малчин, 35 настай эрэгтэйг малдаа явж байхад нь баавгай дайрч, хазаж самардсан байсан. Дуудлагын дагуу сумын Түргэн тусламж болон холбогдох албаныхан шуурхай ажиллаж, хохирогчийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргээд байна. Одоогийн байдлаар иргэний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ.