САЙН МЭДЭЭ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сарын 25-ны өдөр нээнэ

САЙН МЭДЭЭ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сарын 25-ны өдөр нээнэ

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтаас эхлээд эрчим хүч, боомтын томоохон төслүүдийг эхлүүлж эхнээс нь ашиглалтад оруулаад буй. Тэгвэл хоёр дахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусч энэ сарын 25-ны өдөр /2022.11.25/ нээхээр болжээ. 

Тус замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн гуравдугаар сард  /2022.03.11/ эхлүүлж байсан юм. 

ҮЗЭХ: 

Бүтээн байгуулалтын ажил эхлэх үеийн бичлэг

-ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ҮР ӨГӨӨЖТЭЙ ВЭ-

Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Тэгвэл Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой юм.  Тэгвэл тус төмөр зам ашиглалтад орсноор ямар ашигтай, эдийн засгийн үр дагавар нь юу байх тухай мэдээллийг тоймлон хүргэж байна. 

Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг 20 сая тонноор нэмэгдүүлж, Монгол-Хятадын хилийн төмөр замын хоёр дахь шинэ гарцтай болно.
  • Сайншандаас БНХАУ-ын Бугат хотын чиглэлд төмөр замын тээврийн зай 242 км-ээр богиносож, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 ам.доллароор буурна.
  • Монголын нутгаар тээвэрлэх зай 146 км-ээр нэмэгдэж, Хятадын нутгаар тээвэрлэх зай 388 км-ээр багасна. Төмрийн хүдрийн Хятадын нутаг дэвсгэр дэх төмөр замын тонн тутамд 9.4 ам. доллароор буурч, / өнөөгийн тээвэрлэлтийн хэмжээгээр тооцоход жилд 66 сая ам доллар/,
  • Монголын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 6 ам доллароор нэмэгдэж байна. /жилд 7 сая тонн тутамд 42 сая доллар/. Ингэснээр гадагшаа чиглэсэн валютын урсгал дотоодод үлдэх нөхцөл бүрдэнэ.
  • Төмөр замын трассын дагуух ашигт малтмал /нүүрс, зэсийн баяжмал/-г тээвэрлэх, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээ шаардлагыг хангана. Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж эрчим хүчний нүүрс экспортлох боломж бүрдэнэ.
  • Дорноговь аймагт 1300 орчим ажлын байр шинээр бий болж, төмөр замын дагуу суурьшлын бүстэй болно.
  • Хүрээлэн буй орчинд ээлтэй төмөр зам баригдсанаар малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасаж, бүс нутгийн авто тээврийн осол, зөрчил буурна.
  • Бусад салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн макро үзүүлэлтэд эерэг нөлөө бий болно.
  • Мөн энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.



ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө