Ж.Бат-Эрдэнэ суллагдсан ч, түүнийг Дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга гэсэн албан тушаалаас нь буулгажээ

Ж.Бат-Эрдэнэ суллагдсан ч, түүнийг Дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга гэсэн албан тушаалаас нь буулгажээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах, ХХААХҮЯ-ны дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг “Дарханы замын туслан гүйцэтгэгчид давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон.

Тэгвэл саяхан түүнд оноосон цагдан хорих хугацаа дуусаж, тэрбээр саяхан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангиас суллагдсан байна.

Харин түүнийг АТГ-т шалгагдаж, цагдан хоригдож эхэлмэгц Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн бол, саяхан Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлж, тус намын хороог дэд дарга н.Амарбат гэх эрхэм хариуцан үйл ажиллагааг нь явуулах болжээ. Товчхондоо, Ж.Бат-Эрдэнийг дэд сайд, МАН-ын хорооны дарга гэсэн албан тушаалаас нь буулгаж, түүнээс хураан авчээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө