Ж.Сүхбаатар: Гэр хороолол орчимд эмийн сан бага учраас иргэд хайж явсаар байгаа нь түгжрэлд нөлөөлж байна

Ж.Сүхбаатар: Гэр хороолол орчимд эмийн сан бага учраас иргэд хайж явсаар байгаа нь түгжрэлд нөлөөлж байна

Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Түгжрэл л гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, орон сууцны хорооллуудад эмийн сан булан эргээд л байдаг. Харин гэр хороололд эмийн сан маш бага байдаг учраас хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг" гэв.