МАН-ын ЕНБД-д Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн туслах асан Н.Энхбаатар нар яригдаж байна

МАН-ын ЕНБД-д Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн туслах асан Н.Энхбаатар нар яригдаж байна

МАН-ын “Бага хурал” ирэх сарын 06 /2022.12.06/ -ны өдөр болж зарим асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа. Иймд тус хурлаар хэлэлцэх асуудал болон Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалангийн оронд хэн томилогдох бол гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд байна.

Учир нь, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилогдсон тул түүнийг МАН-ын дүрмийн дагуу намынхаа ажлаа өгнө гэж буй. Нөгөө талаар МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулаад ЕНБД-ын албан тушаалдаа үлдэж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм.  Тэгвэл МАН-ын ЕНБД-ын албан тушаалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар яригдаж байгаа бол, мөн МАН-ын генсекээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх А.Ариунзаяа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатар нарын нэр ч яригдаж байгаа ажээ.