LIVE: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

LIVE: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ны Пүрэв гарагт тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал уламжлалтай. Энэ жил "Чингис хаан" одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.

ВИДЕО: 




ГҮМҮДА-Тэр ертөнц

39 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө