Ч.Хүрэлбаатар: БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн тул Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна

Ч.Хүрэлбаатар: БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн тул Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,Баян-Өлгий аймгаас хойш 65 км-ийн зайд орших Цагааннуурын чөлөөт бүсийн авто замыг ашиглалтад оруулж, Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэр гаргалаа. БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн байгаатай холбоотойгоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна. Тус чөлөөт бүсэд тээвэр ложистикийн төв, гадаад, дотоод худалдааны төв болон үйлдвэрлэл байх бүрэн боломж бий. 

Мөн Нэгдүгээр сарын 01-нээс эхлээд Эдийн засгийн яамны харьяа гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж байгаа. Бид бүгд хөгжлийнхөө тодорхой шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг монголд улсад бизнес хийхийг уриалж хууль баталдаг. Эдийн Засгийн яамны зүгээс гадаад хөрөнгө оруулалтын үнэхээр чухал гэж үзэж байгаа. Цаашдаа эдийн засгийн олон төрлийн бизнес хөгжиж байх ёстой. Зөвхөн өөрсдийнхөө санхүүгийн үүсвэрээр хөгжинө гэх юм бол бид нар улс орнуудаас улам хоцорно. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй юм. Гэтэл өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулсан газрууд ихээхэн гомдол гаргадаг. Өнөөдөр энэ бүх гомдлыг авч хэлэлцэж ЗГ-ын тогтоол гаргалаа” гэв.

LIVE: