Б.Бат-Эрдэнэ: Хувийн хэвшлийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх сан бий болгоно /LIVE/

Б.Бат-Эрдэнэ: Хувийн хэвшлийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх сан бий болгоно /LIVE/

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын тухай хуулийг ирэх нэг дэх өдөр УИХ-д өргөн барихаар боллоо. Энэхүү хуулийн утга агуулга нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр даргалуулан ЗГ-аас байгуулсан. Үүнийг даган дэд ажлын хэсгүүд байгуулагдсан. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад 12 орчим хуулинд өөрчлөлт орохоор бэлтгэгдэж байна. Агаарын тээврийн либералчлалыг хийх ёстой.

Монгол Улсын ЗГ-аас 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ гурван жилийн хугацаанд агаарын либералчлал буюу Монгол Улс бүх онгоцыг ямар нэгэн хязгаарлалтгүй хүлээн авахтай холбоо бүхий асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэн. Гуравдугаарт аялал жуулчлалд эргэн зарцуулагддаг мөнгө төсвийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Ковидын өмнөх буюу 2019 онд 577 мянган жуулчин 600 гаруй сая ам.долларыг Монгол Улсын төсөвт бүрдүүлж оруулсан. Гэхдээ эргээд энэ нь аялал жуулчлалын салбартаа зарцуулагдаж байгаа юу гэдэг маш тодорхой бус байдаг. Тийм учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх сан бий болгох ингэхдээ хувийн хэвшлийн оролцоотой авч явах гэж харж байгаа. Визний хувьд эрс сайжрах ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон өндөр хөгжилтэй орнуудын хувьд Монгол Улсад ирэх визийг чөлөөлөх, цахим визийг илүү боломжоор нь олгох гэдэг заалтуудыг оруулж ирж байна” гэв.

LIVE:




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө