ВИДЕО: БНХАУ-д "Тэг Ковид" бодлогыг эсэргүүцсэн иргэдийн бослого тэмцэл болж байна

ВИДЕО: БНХАУ-д "Тэг Ковид" бодлогыг эсэргүүцсэн иргэдийн бослого тэмцэл болж байна

БНХАУ-д коронавирусийн халдвар гарсан тохиолдолд тухай хот, бүс нутагт чанга хатуу хөл хорио тогтоож буй. Үүнийгээ тус улсын удирдагчид “Тэг Ковид” бодлого гэж тодорхойлж байгаа юм.

Харин олон сар, жил чанга хатуу хөл хорионд байгаа БНХАУ-ын иргэд “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцэж сүүлийн саруудад бослого тэмцэл гаргах болсон байна. Тухайлбал, Хятадын Гуанжоу  хотын олон оршин суугчид коронавирусын хатуу хязгаарлалтыг эсэргүүцэж, албадан хорих хэсгээс зугтаж, цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн мэдээллийг олон улсын BBC, CNN агентлагууд дамжуулсан. 

Тэгвэл сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын өнцөг булан бүрд “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцсэн иргэд болон төрийн алба хаагчдын дунд мөргөлдөөн гарч байгааг илтгэх зураг, дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна. Харин манай урд хөрш БНХАУ-д хэвлэл мэдээллийн хувьд нээлттэй биш хаалттай улс. Иймд тус тэмцэл Хятадын аль бүс нутагт гарч байгаа талаарх мэдээлэл нь тодорхой бус байна. 

ВИДЕО: