Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-28 /2022.11.27-28/-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. 

Энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох аж. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна. Тэгвэл өнөөдөр /2022.11.27/ өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албаны хүмүүс БНХАУ-ыг зорьсон гэх албан бус мэдээлэл байна. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө