Ж.Ганбаатар: Ангарскийн нефтийн үйлдвэрт гарсан гал Монголын дизель түлш болон АИ-92 шатахуунд нөлөөлөхгүй

Ж.Ганбаатар: Ангарскийн нефтийн үйлдвэрт гарсан гал Монголын дизель түлш болон АИ-92 шатахуунд нөлөөлөхгүй

Монголчуудын шатахуунаа авдаг Оросын Ангарскийн нефтийн үйлдвэрт өчигдөр /2022.11.27/ их хэмжээний гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ОХУ-д гарсан энэ түймэр Монголын шатахууны хэрэглээнд доголдол үүсэхгүй гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ. 

Тэрбээр, “Ангарскийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрэх үйлдвэр үйлдвэрт гал гараагүй. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехүүдэд гал гарсныг бидэнд хэлсэн. Гал богино хугацаанд гараад, богино хугацаанд унтрааж чадсан байна. Бидэнд өгч байгаа эхний мэдээллээр Монгол Улс руу нийлүүлж байгаа дизель түлш болон АИ-92 шатахуунд доголдол үүсэх хэмжээний асуудал биш гэдэг хариуг өгсөн” гэсэн юм.