Б.Пүрэвдорж: Залуу гишүүд АН-ын үүсгэн байгуулагчдын төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Одоо тонилох хэрэгтэй

Б.Пүрэвдорж: Залуу гишүүд АН-ын үүсгэн байгуулагчдын төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Одоо тонилох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж байна. 

Тэрээр "Улс төрийн нам гэж үүсгэн байгуулагчаасаа салж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулсан намыг хэлдэг. МАН дэлхий дээрх хамгийн урт настай нам. 100 жилийн түүхтэй. Яагаад урт насалсан бэ гэвэл үүсгэн байгуулагч нараасаа салж чадсан. Анхны 7-гоо буудаж, заримыг нь хороож алсан. Түүнээс хойш намын дарга болсон хүмүүс нь энэ намыг өөрийн өмч гэж үздэггүй болсон. Ажлаа хийгээд хариуцлагаа үүрээд, дараагийн хүндээ шилжүүлдэг.

Гэтэл манай нам одоог хүртэл үүсгэн байгуулагчаасаа салж чадаагүй. 90-ээд онд хувьсгал хийж энэ намыг байгуулсан хүмүүс намаа өөрийн өмч гэж үздэг. Бид намын үүсгэн байгуулагч гэх энэ хүмүүсийг Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын болгосон. Залуу гишүүд тэдний төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Гэтэл иргэд байтугай гишүүд дундаа нэр хүндгүй болсон тэд дахин дарга болох юм гэнэ. АН-ын залуучууд тэднээс залхаж байна. МАН-тай нийлж намаа шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө