О.Цогтгэрэл: МАН-ын 2023 оны мөрийн хөтөлбөрөөс бүрэн хэрэгжсэн ажил байхгүй байна

О.Цогтгэрэл: МАН-ын 2023 оны мөрийн хөтөлбөрөөс бүрэн хэрэгжсэн ажил байхгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН-ын үйл ажиллагаа болон мөрийн хөтөлбөрийн дутмаг талуудыг эрх баригчид нь эргэж хараасай, биелүүлээсэй гэж хүсэж байна. Тавдугаар бүлэг буюу хот хөдөөгийн хөгжилд 207 зүйл амласан. Гэтэл уг 207 зүйл биелсэн гэхэд үнэхээр хэцүү харагдаж байна.

Тодруулбал, бүс нутгуудад үйлдвэр технологийн албан парк байгуулна гэж 2020 онд хэлсэн. Удахгүй 2023 он гарна.  Монгол Улсад нэг ч технологийн албан парк байхгүй байна. Төв суурин газрын иргэдийн 70-аас дээш хувийг орон сууцаар хангана гэсэн ч хэрэгжээгүй. Монгол Улсын 330 сумаас 99 сумыг жишиг сум болгоно гэсэн. Нэг ч сумын төвийг орчин үед шилжүүлсэн жишиг алга. МАН-ын дөрвөн жилээр амласан мөрийн хөтөлбөр 75 хувьтай явна. Хэдхэн хоногийн дараа 2023 он гарах гэж байна. Үүнийг ард түмэн, тэр дундаа эрх баригчид өөрсдөө анзаарч дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөрт амласан зүйлсээ хийгээсэй гэдэг үүднээс бид ажлуудыг нь санууллаа” гэлээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө