Д.Сумъяабазар: Олон юм яриад байгаа хүмүүс Сэлбэ, Туул голын төсөлд өөрсдөө ороод Монгол хүнийхээ гайхалтай чанарыг харуул

Д.Сумъяабазар: Олон юм яриад байгаа хүмүүс Сэлбэ, Туул голын төсөлд өөрсдөө ороод Монгол хүнийхээ гайхалтай чанарыг харуул

Өнөөдөр /2022.11.28/ нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцжээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр Туул, Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой асуулт тавив.

Тэрбээр, "Туул, Сэлбэ гэх мэт голуудын дагуу сэргээн засварлах ажлууд хийхэд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэж байгаа. Хоёрт эх үүсвэр нь юу байх вэ, 60 орчим сая долларыг гаднын зээлээр гэж сонсогдоод байна үнэн үү?"гэжээ.

Үүнд, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, "Сошиалаар яриад, хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед Сэлбэ, Туул голтой холбоотой асуудал газар авч байна. Энэ дагуу илүү дутуу юм яриад байгаа хүмүүс өөрсдөө тус төсөлдөө орох хүсэлтээ өгөөд, сонгон шалгаруулалтдаа оролцоод мэргэжлийн гэдэг монгол хүнийхээ гайхалтай чанарыг харуулаасай гэж бодож байна. Туул, Сэлбэтэй холбоотой Хятадын зээлийн эх үүсвэр байгаа. Тэрбум доллар аваад идчихсэн юм шиг яриад байх юм” гэлээ.