С.Наранцогтыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

С.Наранцогтыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаас чөлөөлж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. 

С.Наранцогтын хувьд МУИС, Сөүлийн их сургуулийг тус тус төгссөн, физикч, математикч, доктор (PhD) юм. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байв.