ТОДРУУЛГА: ЗГХЭГ-аас "Өргөө" амаржих газарт хийж буй шалгалтын дүн гараагүй байна

ТОДРУУЛГА: ЗГХЭГ-аас "Өргөө" амаржих газарт хийж буй шалгалтын дүн гараагүй байна

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн аравдугаар сарын 13-ны /2022.10.13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Харин Ж.Энхцэцэг нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дээрх шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа юм. Хоёр тал ширүүн маргаан үүсгэж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэх үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлаар байр, сууриа илэрхийлэхдээ "Тухайн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт Захиргааны хяналт шалгалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Уг хяналт шалгалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн ахалж, ажилдаа орсон. Нөгөө талаас эрүүл мэндийн салбар дотор үүсэж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянаж шалгах хүсэлтийг АТГ-т өгсөн. Энэ талаарх бичиг хүргэгдсэн" хэмээж байсан.

Тэгвэл "Өргөө" амаржих газарт хийгдэж буй шалгалтын дүн одоогоор гараагүйг эх сурвалж тодотголоо. 

Тус дүнг гарсаны дараа Ж.Энхцэцэгийг ажилд нь эргүүлэн томилох эсэх эсвэл одоогийн түр орлон гүйцэтгэгч Ц.Батболдыг жинхлэх асуудал тодорхой болох юм. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ