Х.Баттулгыг төлөөлөх хүнээр Ө.Шижирийг УДШ бүртгээгүй тул, Т.Мөнхбаярын нэрийг дахин өгчээ

Х.Баттулгыг төлөөлөх хүнээр Ө.Шижирийг УДШ бүртгээгүй тул, Т.Мөнхбаярын нэрийг дахин өгчээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч наймдугаар сар /2022.08.18/-д Улсын дээд шүүх /УДШ/-д түүнийг АН-ын асуудлаар "итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй" хүнээр Ө.Шижирийг бүртгүүлэхээр хандсан байдаг. Товчхондоо, Х.Баттулга АН-ын даргаас нэрээ түр татаж, өөрийнхөө “үүрэг гүйцэтгэгч”-ээр Ө.Шижирийг томилж, УДШ-д ийнхүү бүртгүүлэхээр хандсан гэж буй.

Харин УДШ-ийн есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдрийн хурлаар Ө.Шижирийг АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэхээс татгалзсан.

Тэгвэл Х.Баттулга Ө.Шижирийн нэрийг татаж, Т.Мөнхбаярыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэхээр УДШ-д дахин хандсан байна.

Т.Мөнхбаяр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад "Салхит"-ын мөнгөний ордын зэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан юм. Тус томилгоо нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар шууд хийгдсэн гэдэг. Учир нь Т.Мөнхбаяр нь Х.Баттулгатай ихээхэн ойр харилцаатай гэдэг.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө