Т.Аюурсайхан: Капитал банкнаас хураан авсан НДС-ийн хөрөнгө бүхий амины хаусд Монгол банкны захирлууд амьдарч байна

Т.Аюурсайхан: Капитал банкнаас хураан авсан НДС-ийн хөрөнгө бүхий амины хаусд Монгол банкны захирлууд амьдарч байна

УИХ-ын чуулганы пүрэв гараг /2022.12.01/-ний нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ийн гишүүн Т.Аюурсайхан "Хэд хоногийн өмнө Монгол банк УИХ-аар мөнгөний бодлогоо батлуулсан. Үүнд нийгмийн даатгалын сантай холбоотой Монгол банкны асуудал байна. НДС нэг сая даатгуулагч, иргэд, хөдөлмөрчид, 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө юм.

Тэгэхээр энэ санг эрсдэлд оруулсан хүмүүсийн хариуцлагын асуудлыг бид ярих ёстой. Мөн Монгол банкны эрх хүлээн авагчийг УИХ-аас шалгах ёстой.

Учир нь НДС-ийн 104.2 тэрбум төгрөг Капитал банканд байж байгаад дампуурсан. Энэ мөнгөнөөс нийт 37 тэрбум төгрөгийн баг зэргийн мөнгөн хөрөнгө, 25 төрлийн 78 нэр төрлийн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр хураан авсан. Улмаар найман удаагийн дуудлага худалдаа явагдсан. Одоогоор 17 тэрбум төгрөгийн 51 хөрөнгө зарагдаагүй байгаа. Хүн тоохгүй байна.

Гэтэл Монгол банкны хүлээн авагчид тэндээс үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдийн дураар хурааж Монгол банк болон захирлынхаа мэдэлд авч байна. Энэ үнэхээр байж болохгүй асуудал. Монгол банк арилжааны банкийг дампууруулдаг. Өмч хөрөнгийн дээрэмддэг. Хуучин гарч байсан асуудал. Одоо үргэлжилж байна.

Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гэж хотхон байгаа. Алтны компани барьсан. Өрөндөө Капитал банканд хураалгасан. Үүнээс гурван ширхэг амины орон сууц хаусыг Монгол банк удирдлагуудынхаа мэдэлд хураан авсан байна. Ингэхдээ "Монгол банкны хөрөнгөөр тэндээ дотоод засал хийж тэргүүн дэд ерөнхийлөгч нь тэнд амьдарч байна" гэж иргэд мэдээлж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй олон төрлийн юм байдаг. Гол хөрөнгийг нь Монгол банк завшиж авч болох юм уу. Тийм учраас энэ асуудлыг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна. Шүүх дээр Капитал банкны нэмэлт хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Хуулийн байгууллагууд нуугдмал хөрөнгийг ил болгохоор ажиллаж байгаа. Шүүхээр шийдсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурааж авсан мөнгөн хөрөнгө иргэд, хөдөлмөрчдийн хөрөнгө. Тэр шийдвэр гүйцэтгэгч н.Дэлгэрхүү гэж нөхөр байдаг. Энэ асуудлыг шалгах ёстой. Сангийн хөрөнгөд байгаа эд хөрөнгийг эрсдэлээс гаргах хэн эрсдэлд оруулсныг шалгах хэрэгтэй. Энэ 100 тэрбумын асуудал. Иймд УИХ-ын дарга анхаарч УИХ-аас хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргаж, НДС-ийн төлөөллийг оролцуулж байгаад шалгаж мөнгөө олж авахыг хүсэж байна" гэв. 

УИХ-ын дарга Д.Занданшатар "Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, Монгол Банк, Капитал банк, эрх хүлээн авагчтай холбоотой асуудлыг шалгая" гэв.  




Өнөөдөр хулгана өдөр

51 минутын өмнө