БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа өнгөрөгч Мягмар гараг /2022.11.29/-т болжээ.

Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар оролцож, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Манжуур хотын Ардын Засгийн газрын удирдлага болон орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллүүд биечлэн оролцжээ. 

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын амаргүй цаг үед Манжуур хотод Консулын газрын үйл ажиллагааг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаагаа дурдаж, үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлсэн байна. Тус Консулын газрын хариуцсан консулын тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтдаг юм.

Эх сурвалж: Consul.mn