ФОТО: “Нүүрснээс 44 их наядыг хулгайлсан албан тушаалтнуудын нэрсийг ил болгох"-ыг шаардсан иргэдийн жагсаал болов

ФОТО: “Нүүрснээс 44 их наядыг хулгайлсан албан тушаалтнуудын нэрсийг ил болгох"-ыг шаардсан иргэдийн жагсаал болов

Өнөөдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал боллоо. Тэдний зарим нь энэ үеэр, “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байлаа. Мөн зарим иргэд ийм ирээдүйг хойч үедээ үлдээж чадахгүй гэсэн юм. 

Иймд тэд “Нүүрсний хулгайчдаа ил болго”, "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө" гэсэн лоозон барьсан байв. Мөн зарим иргэд Монголд амьдрахад хүнд байгаа учраас мянга мянган залуус гаднын орныг зорьж байна. Энэ бол тэдний боломжийг төрийн албаар дамжуулж дарга нар өөрсдөдөө ашиг болгосонтой холбоотой гэж байв.