Өнөөдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал боллоо. Тэдний зарим нь энэ үеэр, “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байлаа. Мөн зарим иргэд ийм ирээдүйг хойч үедээ үлдээж чадахгүй гэж байв.
Тэгвэл жагсаалд оролцсон иргэдийн зарим нь зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэрийн ам”-нд очиж, жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Энэ үеэр Их тэнгэрийн амны ойр орчимд цагдаагийн хамгаалалт гарсан байна. Учир нь тус газарт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар амьдардаг бөгөөд, тусгай хамгаалалтад байдаг юм.
Газар дээрээс нь: Их тэнгэрийн амыг цагдаа нар хамгаалж буй дүр зураг pic.twitter.com/nygIFtYQE9
— Зариг.мн Өнөрцэцэг (@Unurtsetsegn) December 4, 2022
Ичгэвтэр биш үү? Хар хүйтэнд жагсаад ирж байгаа иргэддээ аяга халуун цай өгөөд үгийг нь сонсоод гаргачихаар яг яачих гээд байгаан? @UKhurelsukh @Zandanshatar @OyunerdeneMN !!! pic.twitter.com/J5ZV7hj1Ge
— Гонгоржав ГАНБАТ 🧢 (@g_ganbat) December 4, 2022
Монгол Улсын иргэд сонгож байгуулсан төрдөө үгээ хэлж, шаардлага тавих гээд очиж байна, цагдаагаа татаад хүлээж аваад уулзаа, та гурав!!!@UKhurelsukh @Zandanshatar @OyunerdeneMN !!! pic.twitter.com/w77HFYbkcP
— Гонгоржав ГАНБАТ 🧢 (@g_ganbat) December 4, 2022
Энэ цагдаа нар бамбай энэ тэр барьчихсан 😂😂😂 pic.twitter.com/xaMw1DEzUD
— Мөнхжаргал (@munhkjargalSamb) December 4, 2022