Төв талбайд жагсаж буй хоёр иргэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардан" хувцсаа тайлжээ

Төв талбайд жагсаж буй хоёр иргэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардан" хувцсаа тайлжээ

Өнөөдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд, “Нүүрсний орлогоос 44 их наяд төгрөг завшсан албан тушаалтнуудын нэрсийн зарлах”-ыг шаардсан иргэдийн жагсаал эхэлсэн.

Тус жагсаалд оролцож байгаа иргэдийн зарим нь “Их тэнгэрийн ам”-нд очин эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол, төв талбайд зарим иргэд үлдэн жагсаалаа үргэлжлүүлж байгаа аж. Тэгвэл Сүхбаатарын талбай дээр нэр бүх хоёр иргэн гадуур хувцсаа тайлан, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардсан” байна. Тэд “Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхгүй бол хувцсаа тайлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр арга алга” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Харин тэдний ойр, тойронд байгаа иргэд эдгээр залуусыг эрүүл мэндээ анхаарч, хувцсаа өмсөхийг анхааруулж байв.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө