Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Би тэмцлээсээ ухрахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Би тэмцлээсээ ухрахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Нүүрсний хулгайтай холбоотой асуудал ерөнхийдөө цэгцэрч байна. 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу зэрэг нотлон шалгах асуудал их байгаа. Ер нь мөнгөтэй хүмүүс хүчтэй байдаг. Ийм ч байсаар ирсэн. С зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр зэрэгт хууль бус ажиллагаа явагддаг уу зэргийг гаргаж тавих нь зүйтэй гэдэг үүднээс "Эрдэнэс тавантолгой" дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Энэ ажил амаргүй байгаа. Засгийн газраас БНХАУ-ын талтай хамтарч ажиллаж байгаа. Гэтэл үүнийг юу ч биш болгох талд санаа зарим хүмүүст байна. Бид Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэж чадсан шиг "Тавантолгой"-н асуудлыг эцэслэн шийдэж чадна. Энэ асуудалд ард иргэд бидэнд дэм болно. Нүүрсний хулгайчид өөрсдөө энэ жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Бид энэ талаарх мэдээллийг авсан. Бид тэмцлээсээ ухрахгүй" гэлээ.