Л.Оюун-Эрдэнэ: Ард иргэдэд парламентыг дахин сонгох эрхийг олгох нь зүйтэй гэж үзэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Ард иргэдэд парламентыг дахин сонгох эрхийг олгох нь зүйтэй гэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирүүлсэн. Шаардлагыг нэгтгэж үзэхэд 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага байгаа юм. Үүний нэг нь шударга ёсны тогтолцоо. Иргэд бидний сонгосон төлөөлөл биднээс хол байна. Энэ хооронд орон зай үүссэн гэдгийг ард иргэд хэлж байна. Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Хаврын жагсаал дээр жагсагчидтай уулзсан. Харин саяны жагсаалын дараа энэ асуудлыг агуулгын хувьд шийдэхгүй бол эрх зүйт төрд халдсан үйлдэл болох вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд бусад улс төрийн намын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, жагсагдчын төлөөлөлтэй өргөн хүрээний хэлцэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ард иргэдэд дахин сонгох эрхийг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад дахин сонгох эрхийг нь олгох боломж ард иргэдийн өмнө нээлттэй байна" гэв. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө