Г.Занданшатар: Гаднын орноос ирж байгаа ШОК манай улсын эдийн засгийн эмзэг байдалтай нөхцөлдөж ард түмний амьдралд хүчтэй нөлөөлж байна

Г.Занданшатар: Гаднын орноос ирж байгаа ШОК манай улсын эдийн засгийн эмзэг байдалтай нөхцөлдөж ард түмний амьдралд хүчтэй нөлөөлж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “Сүүлийн үед гараад байгаа асуудлууд ганцхан Монголд гарсан юм биш. Дэлхий дахинд сүүлийн 80 жил тохиолдоогүй амаргүй үед амьдарч байна. Сүүлийн 40 жил болоогүй инфляц дэлхий даяар болж байна. Гадаад ертөнцөөс ирж байгаа шок манай улсын эдийн засгийн эмзэг байдалтай нөхцөлдөж ард түмний амьдралд маш хүнд тусаж амьжиргааны доройтолд маш хүчтэй нөлөөлөн, ард түмний 73.5 хувь нь амьжиргаа доройтож байна гэсэн саналыг ирүүлж байна. Энэ эдийн засгийн эмзэг байдлаас шалтгаалан өрийн том дарамтыг бий болгож байна. Үнийн өсөлт сүүлийн 13 сарын турш 2 оронтой тоод хадгалагдаж байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Өрхийн бодит орлого бол буурч байна. Энэ хэмжээгээр ядууралд хүргэх эрсдэлд хүргэж байна. Нөгөө талаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш 19 төгрөгөөр суларч байна. Энэ бол инфляцид дахиад нөлөөлнө. Дахиад 6 хувиар нөлөөлөх тооцоо гарч байна” гэв.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө