ШУУРХАЙ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг эхнэр, эгчийнх нь хамт саатуулжээ

ШУУРХАЙ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг эхнэр, эгчийнх нь хамт саатуулжээ

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал дөрвөн өдөр үргэлжилсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.

Тэдний гэр болон оффист хийсэн нэгжлэг хийсэн бөгөөд онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн гэх мэдээлэл байна. Тэдний зарим нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.