Баасан гарагт болох АН-ын даргын өрсөлдөөнд С.Баярцогт, З.Нарантуяа нарын зургаан хүн нэр дэвшинэ гэдгээ уламжилжээ

Баасан гарагт болох АН-ын даргын өрсөлдөөнд С.Баярцогт, З.Нарантуяа нарын зургаан хүн нэр дэвшинэ гэдгээ уламжилжээ

“АНын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх болон бүртгэлийг сэргээлгэх хүсэлтүүдийг Улсын дээд шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснээс гадна өөр хэн нэгнийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй байна” гэж Улсын дээд шүүхээс мэдэгдсэн.

Товчхондоо, “АН одоогоор албан ёсны даргагүй байгаа” гэсэн үг юм. 

УДШ-ийн албан бичиг

Иймд УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг”-ийг байгуулж, энэ сарын 13 /2023.01.13/ -ны өдөр тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлыг хийхээр болсон байна. Энэ удаагийн хурлаар АН-ын дараагийн даргыг тодруулж, УДШ-д хүргүүлэхээр болсон байна. Харин АН-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа болоод НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Баатархүү нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа ажээ.