УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол иржээ

УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол иржээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаарх бичлэгийг цахим сүлжээнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Харин энэ үйлдэлд Ч.Ундрам гишүүнийг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэх байр суурийг иргэд илэрхийлсээр байгаа ч УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд энэ талаарх гомдол мэдээлэл ирээгүй учир хэлэлцэх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдэгдэж байсан юм.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой 900 гаруй өргөдөл, гомдол УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирсэн учраас түүний асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд олон иргэнээс Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байсан. Хуулийн дагуу энэ асуудлыг ярих байх" гэв.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө