"Өөрийнхөө байгуулсан шахмал түлшний үйлдвэрт өөрөө шалгалт хийгээд ир" гэж М.Ганбаатарт үүрэгджээ

"Өөрийнхөө байгуулсан шахмал түлшний үйлдвэрт өөрөө шалгалт хийгээд ир" гэж М.Ганбаатарт үүрэгджээ

Өнгөрсөн пүрэв гарагийн /2023.01.04/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдаар томилсон. 

Тэгвэл түүнийг шинэ албан тушаалдаа очсон даруйд "Тавантолгой түлш" компанид шалгалт хийх үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгожээ.

Тодруулбал, тус яамнаас М.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг "Тавантолгой түлш" компанид ажиллаж, сайжруулсан шахмал түлшний орц, найрлага зэрэгт шалгалт хийж байгаа аж. Учир нь сүүлийн үед Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж, утаа их байгаа юм. Ташрамд дурдахад, М.Ганбаатар нь "Тавантолгой түлш" ХХК-г үүсгэн байгуулж, анхны захирлаар нь ажилласан юм.