Д.Одбаярын ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арваннэгдүгээр сард дуусчээ

Д.Одбаярын ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арваннэгдүгээр сард дуусчээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан байна.  2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд Э.Одбаярыг санал болгож УИХ-аас нэр дэвшүүлэн цэцийн гишүүнээр томилж байсан. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой бөгөөд одоогийн есөн гишүүнээс хамгийн түрүүнд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа нь энэ юм.

Түүний хувьд 2017-2019 оны хугацаанд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудалд нэр холбогдсоноос үүдэн даргын ажлаа өгсөн. 

Одоо Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат, гишүүнээр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар ажиллаж байна. Д.Одбаярын дараа Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусах аж. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Э.Одбаярын оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэнийг томилох нь анхаарал татаж байна.