ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “БОАЖЯ-ны газар зардаг хүмүүстэй холбоотой улстөрчид”-ийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор аж

ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “БОАЖЯ-ны газар зардаг хүмүүстэй холбоотой улстөрчид”-ийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор аж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан /2023.01.05/ болсон чуулганы хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэлэлт энэ салбарт болж цаадах улстөрчид илэрч магадгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний хэлсэн хууль бусаар газрын наймаа хийдэг бүлэглэл болон тэдэнтэй холбоотой улстөрчид хэн бэ.

ВИДЕО:

 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүдийн олонх нь газрын наймаанд нэр холбогдсон бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор аж. Тэрээр дархан цаазат Богдхан уулын аманд хэд, хэдэн газарт тансаг зэрэглэлийн байшин хорооллыг барьж ашиглалтад оруулсан байгаа юм. Тус барилгуудыг барихдаа газрын зөвшөөрлийг хаанаас, яаж авсан гэдэг нь анхаарал татна.

Учир нь дархан цаазат газарт байшин хороолол босгох нь битгий хэл майхан барих ч хориотой. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг зөвшөөрнө гэж заасан байдаг. Хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Гэтэл Улаанбаатар хотын үе, үеийн дарга, менежер, БОАЖЯ-ны сайд, газрын дарга нар дархан цаазат газарт тодорхой газрыг ашиглуулах, эзэмшүүлэх олгох “Түр журам”-ыг гаргаж үүгээр улстөрчид газартай болсны ганц жишээ энэ юм.

Тус “түр журам”-ын дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрээр улстөрчид газар авч өнөөдрийн Зайсан дэх байшин хорооллыг босгосон гэдэг.  Тухайлбал, УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболор л гэхэд Богдхан уулын аманд 2005 оноос “Мантууш”  компаниараа /татан буугдсан/ “Роял Грийн Вилла”, “Роял Хилл Каунти” “Роял Кровн Вилла”, “Сөүл Роял Каунти Вилла” хотхоныг барьсан гэдэг. Харин одоо Д.Өнөрболор гишүүн нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг гэж нээлттэй мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Мантууш” гэх компаниа татан буулгасан байх магадлалтай байгаа юм. Энэ асуудлаар  УИХ-ын гишүүн АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий бөгөөд тус шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаар АТГ-аас тодруулахад тодорхой хариу өгсөнгүй.