"Тэтгэврийг 5 жилээр тогтоож, 7 жилээр тогтоолгосон 48 мянган ахмадад зөрүү нөхөн олгоно" гэж мэдэгдлээ

"Тэтгэврийг 5 жилээр тогтоож, 7 жилээр тогтоолгосон 48 мянган ахмадад зөрүү нөхөн олгоно" гэж мэдэгдлээ

Өнгөрсөн долоо хоногийн /2023.01.04/ Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг хэлэлцсэн. Асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм. 

Тэгвэл өчигдөр /2023.01.11/  УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Хууль батлагдвал 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтооно. Харин 2019 оноос хойш 6, 7 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон 48 мянган ахмадын тэтгэврийг нөхөж олгоно. Үүнд 60.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 5 жил болгоход нэмж 20 орчим тэрбум шаардлагатай гэсэн дүн гарсан. Үүнийг улсын төсөв болон НДС-гийн менежментийг сайжруулах замаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн тэтгэврээ урьдчилж авдаг боломж бүрдэнэ.” гэсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

30 минутын өмнө