ЗАСГИЙН ГАЗАР: МУ-ын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл болоод нийт 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

ЗАСГИЙН ГАЗАР: МУ-ын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл болоод нийт 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан \2023.01.10\ үргэлжилж байна. Өнөөдөр 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийнэ.

Хэлэлцэх асуудлуудаас дурдвал:

  • Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай
  • Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл,
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц

А.Сүнчигмаа