ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт Монгол Улсын сайд, ТНБД-аар ажиллаж байсан зэрэг хүмүүсийг яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт Монгол Улсын сайд, ТНБД-аар ажиллаж байсан зэрэг хүмүүсийг яллагдагчаар татжээ

Нүүрсний хулгайн хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хүчний байгууллагын удирдлагуудад өгсөн билээ. Энэ дагуу АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Тэгвэл тус Ажлын хэсгээс нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор 21 хүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон бөгөөд үүнээс 7 хүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих, 16 хүнийг улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. Мөн 117 обьектод нэгжлэг хийж, 63 хүнийг яллагдагчаар татсан байна. Эдгээрийн дотор Монгол Улсын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс багтсан байгаа талаар эх сурвалж мэдээллээ.   




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө