НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ

Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн эх орондоо хүрэлцэн ирлээ.

Даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулан нэг жилийн хугацаатайгаар үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, орлогч дарга, хошууч генерал Б.Баатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, хурандаа Х.Хишигсүрэн, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг болон бусад албаны хүмүүс угтаж, баяр хүргэсэн юм.

Угтан авах ажиллагааны үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба энхийг сахиулагчдадаа хандан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлэн, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дурсгаж, Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтуудыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулаад ирсэнд талархал илэрхийлэв.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө