ШУУРХАЙ: С.Батдөлд холбогдох хэрэгт хоёр зүйл анги нэмж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж

ШУУРХАЙ: С.Батдөлд холбогдох хэрэгт хоёр зүйл анги нэмж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж

Гэртээ 7.3 тэрбум төгрөг хадгалж байсан УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг прокуророос "татвар төлөхөөс зайлсхийсэн", "мөнгө угаасан" гэх хэргээр яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл түүний хэрэгт хоёр зүйл анги нэмж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бололтой. Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахуул авах гэсэн зүйл ангиудаар холбогдуулан шалгаж байна" гэдгийг тодотгосон юм.