Б.Жавхлан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг дөрөв, тавдугаар сард тараана /ВИДЕО/

Б.Жавхлан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг дөрөв, тавдугаар сард тараана /ВИДЕО/

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр "Өмнө онд Монгол Улсын төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. Эдийн засгийн гүйцэтгэл, эдийн засгийн идэвхжил, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирсан. ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал нь 2.1 хувь болж гурван хувиар буурсан. Энэ нь 1.4 их наядыг хэмнэсэн дүн. Эдийн засгийн ангиллаар авч үзвэл улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан. Зөрүү нь 1.1 их наяд. Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. ЭМД-ийн сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. НД-ийн сангийн төсөв 91.5 тербум, ирээдүй өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус, тус давсан үзүүлэлттэй. 2022 оны төсвийн тэнцэл сайжирч алдагдал буурч гарахад эдийн засгийн өсөлт нь бидний хүлээлтээс давж 4 хувьд хүрсэн. Төвсийн алдагдал 2.4 их наяд байсан нь 979.3 тэрбум болж буурсан" гэлээ. 

Мөн 

  • Экспортын дүн 12.5 тэрбум долларын экспортыг хийж импорт нэмэгдсэн. Зөрүү нь 3.8 тэрбум. Энэ нь төсвийн алдагдал бууруулахад том нөлөөлөл үзүүлсэн.
  • Нүүрний экспорт өсч гадаад худалдааны ашиг. 31,7 сая тонн чулуун нүүрс гарсан. Газрын тос тооцоолсноос буурч сүүлийн хагас жилд гүйцэтгэл сайн гарсан. Нүүрсний экспортууд 4 боомтоор гарч, энэ жил нүүрсний экспортоо нэмэхийн тулд урдаас тавьж байгаа бүх хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг барьсан. 2022 онд 1247 машин гарсан. Өдөртөө 150 мянган тонн нүүрс гаргаж байсан. 
  • ААН-ийн орлогын албан татвар 703 тэрбум төгрөгөөр давж биелсэн.
  • Төрийн хэмнэлтийн хууль таван сард гарч бодитой үр дүнгээ хэмнэсэн. Чингис бондын үлдэгдлийг  12 дугаар сарын таванд төлж дуусгасан. Өрийн үлдэгдэл буурч 56.7 тэрбум болж буурсан.
  • Сүүлийн хагас жилийн хугацаанд Засгийн газраас гадаад өрийг буулгах чиглэл өгсөн. Энэ жил төлөгдөх Гэрэгэ, Хуралдай бонд нь 1.1 тэрбум төгрөг.
  • Өчигдөр \2023.01.11\ гадаад өрийн арилжаа хийхэд Монгол Улсын банкууд оролцож Монгол улсынхаа валютын нөөцийг 3.4 тэрбумд хүргэсэн.
  • Хэмнэлтийн хууль Тэнцлийн хууль, төсөв дээр үр өгөөжөө өгсөн.
  • 1072 хувьцааны иргэдэд ногдсон байгаа хувьцааг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Ганбат даргын хэлж байгаагаар 4, 5 дугаар сард ногдол ашгийг тарааж эхлэнэ.
  • Далд уурхай ажиллуулаад 2028 онд орлого олж эхэлнэ. Дунд хугацааны стратегийн дагуу арилжааны зээл гаргахгүй. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлын хувьд 2022 оны гүйцэтгэлийг энэ оны эхний 10 хоногт харахад бидний хувьд эерэг харагдаж байна. Гадаад худалдаа, импорт, жижиг худалдаанаас бид их ашиг олохоор харагдаж байна. Шинэ сэргэлтийн хүрээнд энэ оны эдийн засаг буурахгүйг баттай хэлнэ.
  • Чингис бондын өгөөж 30 хувьд хүрсэн. Энэ нь бидний хувьд муу үзүүлэлт.
  • Бондыг бондоор нь санхүүжүүлж явах нь буруу. 1.1 ны их наядын өрийн 40 хувийг нь төлж 60 хувийг хойшлуулж байгаа. Бидэнд хуримтлал байхгүй учраас ийм зохицуулалт хийхээс өөр арга байхгүй.
  • Засгийн газрын өр найман тэрбум байгаа. Бондын өр 2.6 тэрбум.  Урт хугацааны зээл нь 5.6 тэрбум доллар. Энэ нь хөгжлийн зээл байдаг. Хүү багатай. Өрийн дарамт багатай. Төсвөөс төлөх, дамжуулан зээлүүд ч байгаа" гэж мэдэгдлээ.