Казахстанд тансаг зэрэглэлийн хаус ашиглалтад оруулсан гэх нүүрсний хэрэгт холбогдоод буй Х.Нурлатыг суллажээ

Казахстанд тансаг зэрэглэлийн хаус ашиглалтад оруулсан гэх нүүрсний хэрэгт холбогдоод буй Х.Нурлатыг суллажээ

Казахстаны Алматад “House garden” гэх тансаг хотхон барьж, Астанад 270 айлын “Prime garden” хорооллыг ашиглалтад оруулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нүүрсний хэрэгт холбоотойгоор 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр прокурорын саналаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорьсон билээ. 

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусаж, эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан байна. 

Эргэн сануулахад, Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд Х.Нурлатад 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан юм.