Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн архи уусан нь тогтоогдвол цалингийн 20 хувиар торгож, уучлалт гуйлгана

Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн архи уусан нь тогтоогдвол цалингийн 20 хувиар торгож, уучлалт гуйлгана

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр /2023.01.10/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд  согтуурсан байдалтай оролцож улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргасан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, “Б.Пүрэвдорж оо, гараад ир. Чамайг ална даа” гэх зэргээр ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн гэж буй.

Тэгвэл энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай өглөө уулзаж, юу болсон талаар тодруулсан. Э.Бат-Амгалан гишүүн “Би архи уугаагүй. Намайг хэн архи уусан гээд байгаа юм бэ. Би хэвлэлд өөрөө тайлбар, мэдээлэл өгнө. Хууль батлуулах явцад Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан нь үнэн. Гишүүд хоорондоо маргаж л байдаг шүү дээ. Би архи уудаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр Э.Бат-Амгалан гишүүнийг архи уусан, хүн заналхийлсэн эсэхийг нотлох л хэрэгтэй. Хэрэв архи уусан Ёс зүйг сахиулах байнгын хороо гурван арга хэмжээ авна. Нэгдүгээрт, сануулах, хоёрдугаарт, уучлалт гуйхыг шаардана, гуравдугаарт, цалингийн 20 хувиар торгох. Харин архидан согтуурсан үедээ хүн заналхийлж, гэмт хэрэгт холбогдсон бол прокурор хэлэлцэж, УИХ-д оруулж ирнэ. Тэгээд УИХ саналыг нь авч хэлэлцэнэ. Ийм л дэг журам, хуультай. Би одоогоор Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж амжаагүй байна” гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө