Нүүрсний хэрэгт холбогдсон “Саран инж девелопмент” ХХК-ийн захирал О.Дагвадоржийг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ

Нүүрсний хэрэгт холбогдсон “Саран инж девелопмент” ХХК-ийн захирал О.Дагвадоржийг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ

Нүүрсний хулгайг шалгах Ажлын хэсгээс уг хэрэгт холбоотойгоор 21 хүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон бөгөөд үүнээс 7 хүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих, 16 хүнийг улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. 

Тэгвэл нүүрсний гэх хэрэгт “Саран инж девелопмент” ХХК-ийн захирал О.Дагвадоржийг прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг үндэслэн шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн байна.