ЧУУЛГАН: Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо /LIVE/

ЧУУЛГАН: Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.01.12/-ийн хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбоотойгоор МАН-ын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Улмаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.5 хувь нь дэмжиж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонгов.

LIVE: