Б.Дэлгэрсайхан: Гаднын банк оруулж ирэхийг дэмжинэ. Харин монголын банкнууд шиг бага хэмжээгээр зээл өгдөг байх юм бол ямар ч ашиггүй

Б.Дэлгэрсайхан: Гаднын банк оруулж ирэхийг дэмжинэ. Харин монголын банкнууд шиг бага хэмжээгээр зээл өгдөг байх юм бол ямар ч ашиггүй

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай, нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон орхны хөндийд хот байгуулах тухай, ерөнхий хяналтын сонсголын тайлан хэрэгсэлтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төсөл, аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай тус тус хэлэлцэнэ.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Гаднын банк оруулж ирэхийг дэмжинэ. Нэгэнт гаднын банк оруулах гэж байгаа бол сайн төлөвлөж томхон хэмжээний банк оруулах хэрэгтэй. Эрх, үүрэг, боломжуудыг хангаж өгөх талаас нь харах ёстой. Харин Монголын банкнууд шиг бага хэмжээгээр зээл өгдөг байх юм бол ямар ч ашиггүй. Ашигт малтмалын шинэ хууль орж ирэхэд тодорхой заалтуудыг сайтар хянах хэрэгтэй” гэв.

А.Сүнчигмаа