С.Чинзориг: Ерөнхий хяналтын сонсгол дээр цаашид баримттай ярина

С.Чинзориг: Ерөнхий хяналтын сонсгол дээр цаашид баримттай ярина

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-аас зохион байгуулсан. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг нүүрсний хулгай болон ерөнхий хяналтын сонсголын тухай гишүүдийн асуултад ийнхүү хариулав.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд 1072 хувьцааны ашгийг өгөөгүй. Үүнийг нөхөн олгох заалтыг их хурлын тогтоолд оруулсан. Цаашид энэ бодитой ажил болоосой гэж бодож байна” гэв.

Мөн өнгөрсөн нээлттэй ерөнхий хяналтын сонсгол дээр нийтдээ зургаан мэдээлэл тайлбар хийсэн. Ерөнхий хяналтын сонсгол нь тухайн асуудлаарх мэргэжилтнүүдийн саналыг УИХ сонсдог. Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулагдсан. Цаашид хяналтын сонсгол дээр баримт нотолгоотой ярих учраас өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна. Одоогоор нүүрс тээврийн компаниудын ард хэн байдаг нь тодорхой болоогүй. Хянан шалгах түр хороон дээр баримт цуглуулж, гэрчээс хэрэгтэй мэдээллүүдийг авах үйл ажиллагаа явагдаж байна. Мөн шинжээчдийн дүгнэлтийг тусгаж байгаа. Нүүрс тээврийн 9000 орчим тээвэрчдийг шалгах биш тэдний удирдлагуудыг шалгах ёстой гэдэгтэй би санал нэг байна. Мөн төрийн өмчийн байгууллагууд дээр хулгай байгаа. Оффтейк гэрээ цаашид байгуулахгүй байх ёстой. Улсын нууцад хамруулж авахгүй байх гэдэг нь маш том зарчмын өөрчлөлт явагдаж байна гэлээ.

А.Сүнчигмаа

ВИДЕО: