ЧУУЛГАН: Олонх гишүүдийн саналаар “Орхоны хөндийд хот байгуулах төслийг” баталлаа /ВИДЕО/

ЧУУЛГАН: Олонх гишүүдийн саналаар “Орхоны хөндийд хот байгуулах төслийг” баталлаа /ВИДЕО/

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулж гишүүдийн олонхын саналаар тус тогтоолын төслийг баталжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ дарга, эрхэм гишүүдээ Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ энэ сарын тавны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус хороо нэгдүгээр сарын 10 ны өдрийн хуралдаанаараа орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хурал дээр дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, Г.Мөнхцэцэг, нар тогтоолын төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлсэн. Тус байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ийн гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. УИХ-ын эрхэм гишүүдээ орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсэж байна” гэв. 

ВИДЕО: 

Сэтгүүлч: А.Сүнчигмаа