ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын сан 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна

ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын сан 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.12/ хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа : Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэр хэмжээтэй байна. Өр, ширний асуудлаа шийдэж чадах уу? 

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: Нийгмийн даатгалын санг баталгаатай хөрөнгөөр хяналттай арвижуулах ёстой. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт мөнгөн үлдэгдэлтэй байна. 2022 онд 100 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан. Цаашид төсвийн татаас багатайгаар дотоод нөөц бололцоогоор тус санг авч явах боломжтой гэж үзэж байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс болон цэргийн албан хаагчдын тэтгэвэрт зориулж 950 тэрбумыг улсын төсвөөс татаас хэлбэрээр авдаг байсан бол 2022 онд багасгаж 540 орчим тэрбум төгрөг болгосон. Цаашид улс төсвөөс татаас авлгийг зөв менежментээр багасгана. 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь буруу мэдээлэл. Одоо компаниудаас авлага 364 тэрбум, банкиудаас 171 тэрбум төгрөг авна. Манай сан боломжийн байгаа. Гадаадад байгаа иргэд онлайнаар нийгмийн даатгалын үйлчилгээ авах бүрэн боломжтой. Дэлхийн аль ч улс орноос нийгмийн даатгалын үйлчилгээ авах боломжийг бид нээсэн. Гадаадад ажиллаж буй хүмүүс тухайн улсад ажилласнаа тэтгэвэрт тооцуулах цаашид хоёр улсаас тэтгэвэр авах боломжтой. Бид 6 улстай нийгмийн хамгааллын гэрээ хийсэн. Цаашид монголчууд хамгийн ихээр ажилладаг Швед зэрэг оронтой мөн гэрээ хийнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж суугаа ээж, аавуудын нийгмийн даатгалыг улсаас төлнө. 

ҮЗЭХ: