Т.Аюурсайхан: Хоёр хөгшний нэг нь "бурхан" болоход үлдсэнийнх нь тэтгэврийг шууд 20 хувиар нэмнэ

Т.Аюурсайхан: Хоёр хөгшний нэг нь "бурхан" болоход үлдсэнийнх нь тэтгэврийг шууд 20 хувиар нэмнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.12/ хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: Тэтгэврийн зөрүү үнэхээр тулгамдсан асуудал болсон. Тэгэхээр итгэлцүүрийг зөв байдлаар тогтооно. Жил болгон шинэчилнэ. Үнийн өсөлттэй уялдуулаад тэтгэврийг нэмэгдүүлнэ. Цаашид тэтгэврийн зөрүү үүсэхгүй. Одоо үүссэн зөрүүг арилгаж байгаад цаашдын тогтолцоог бий болгоно. Цаашид нэрийн дансыг заавал мөнгөжүүлэх ёстой. Ингэхдээ жил бүр 300 орчим тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд хуримтлуулж, байгалийн баялгаас олж байгаа хөрөнгөөр нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Хоёр хөгшний нэг нь "бурхан" болоход үлдсэнийнх нь тэтгэврийг шууд 20 хувиар нэмнэ. 

ҮЗЭХ: