С.Эрдэнийн дүрмийн өөрчлөлтийг хүлээж авахгүй байх И.Мөнхжаргалын хүсэлтийг Дээд шүүх хүлээж авахаас татгалзаж, буцаав

С.Эрдэнийн дүрмийн өөрчлөлтийг хүлээж авахгүй байх И.Мөнхжаргалын хүсэлтийг Дээд шүүх хүлээж авахаас татгалзаж, буцаав

Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус XV Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна.

Уг өргөдөлтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас “...хууль бусаар хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаас зарласан намын их хурал хүчингүй” гэх агуулгатай мэдээлэл, нийслэлийн 8 дүүргийн Ардчилсан намын хороо, 19 аймгийн Ардчилсан намын хорооноос тус тус “...Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг намын гишүүдээр хэлэлцүүлэх үйл ажиллагаа анхан, дунд шатны намын хороонд явагдаагүй тул хууль бус хүсэлтийг шийдвэрлэхгүй байх” агуулгатай шаардлага ирүүлжээ. 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.